“Оскар 2026”: Жесси Бакли, Майкл Б.Жордан нар шилдэг гол дүрийн жүжигчин боллоо

Х.Батсайхан
2 цаг 49 минутын өмнө

Америкийн кино академийн дээд шагнал “Оскар”-ыг гардуулах ёслол болж байна. “Шилдэг эмэгтэй гол бүрийн жүжигчин” шагналыг Жесси Бакли хүртэж, энэ зэрэгт хүрсэн анхны Ирланд жүжигчин болж түүхэнд үлдлээ.  

Тэрээр Мэгги О'Фарреллийн зохиолоос сэдэвлэсэн “Hamnet” кинонд Уильям Шекспирийн эхнэр Агнесийн хүчирхэг, зүрх шимшрэм дүрийг бүтээснээрээ ийнхүү шагналын эзэн болсон байна.

“Харин эрэгтэй шилдэг гол дүрийн жүжигчин” номинацид олонхийн таамаглаж байсанчлан Майкл Б.Жордан тэргүүллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна