Хаврын морин уралдааныг сэргээх эсэх асуудал олон нийтийн дунд хэлэлцүүлэг хэвээр байгаа билээ. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр уг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Энэ талаар түүнээс тодрууллаа. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр "Хаврын морин уралдааныг эргэж харах шаардлагатай. Чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутагт нэлээдгүй ажилалаа. Өнөөдөр УИХ-ын гишүүд цуглаад орон нутагт ажилласан талаараа ярихад энэ хаврын морин уралдааны асуудал яалт ч үгүй яригдаж байна. 2019 оны Засгийн газрын 59-р тогтоолоор өвөл, хаврын морин уралдааныг хориглочихсон байгаа.
Өнөөдөр бол мэдэгдэхгүйгээр маш их морин уралдаан болж байгаа. Энэ бол нууц биш. Аливаа зүйлийг хорино гэдэг нь 100 хувь шийдэл биш. Асуудал байгаа бол бид бүхэн шийдлийг олох ёстой гэдэг байр суурьтай байгаа.
Тийм учраас хаврын чуулганаар хаврын морин уралдааныг арай ахисан түвшинд боловсронгуй болгох чиглэл дээр анхаарч ажиллая гэж бодож байгаа. Хорих тусам 100 хувь зогсчихож байгаа асуудал биш шүү дээ. 2026 он гарснаар Хөвсгөл, Архангай аймагт хоёр хүүхэд мориноос унаж гэмтсэн байна.
Учиргүй хориод байхаас илүүтэйгээр зөв зохицуулалтыг нь хийх ёстой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.239.190
Зөв шүү. Хаах боомилох тусам далд уралдаан ихсэнэ.
Хариулах66.181.182.231
Далд уралдаан болоод байгааг мэдсэн юм бол яагаад нуун дарагдуулсан бэ? Хаана ийм болов. Хэн зохион байгуулж хэн дэмжив хэн оролцов хэзээ хэдэн удаа
Хариулах202.21.102.98
Тэнэгүүд
Хариулах