Энэтхэгийн боксын шигшээ баг Монголд ирлээ

Х.Батсайхан
3 цаг 45 минутын өмнө

Энэтхэгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдын эхний хэсэг Монголд иржээ. Тэд энэ сарын 28-наас ирэх сарын 11-ний хооронд Улаанбаатар хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бөгөөд хамтарсан бэлтгэл хийж байгаад шууд тэмцээндээ оролцох зорилгоор ийнхүү эрт ирсэн байна.   

Багийн бүрэлдэхүүнд Прити (54 кг), Харш Чоудхари (90 кг), Жадумани Сингх (55 кг), Сачин (60 кг), Дипак (70 кг), Анкушита Боро (65 кг), Арундхати Чоудхари (70 кг), Жайсмин (57 кг), Никат Зарин (51 кг) нарын зэрэг тамирчид багтсан бөгөөд тамирчдын хоёр дахь хэсэг удахгүй ирэх аж. Баг бүрэлдхүүний хувьд зөвхөн Азийн АШТ-д оролцох тамирчдаар хязгаарлагдахгүй бөгөөд шинэ залуу боксчдоо Монголд хамтарсан бэлтгэл хийлгэж туршлагажуулах, энэ оны сүүлээр болох Азийн наадам болон Хамтын нөхөрлөлийн орнуудын АШТ-д оролцох тамирчдаа сонгон шалгаруулах зорилготой аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна