Н.Номтойбаяр: МАН эрх мэдэлтэй зууралдаад төрийн ажлыг түгжиж болохгүй

Х.Есү
3 цаг 47 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "МАН өөрсдөө ирцээ бүрдүүлээд сайд нараа томилж чөлөөлөх асуудлаа шийдээд явна биз. Засгийн газрын өмнө үүрэг хариуцлага хүлээгээгүй Үндэсний эвсэлийнхэн үүнд оролцох ямар ч шаардлага байхгүй. 

Үндэсний эвсэлээс Ардчилсан намын бойкотыг зөв гэж харж байна. Монгол Улсын зовлон нь МАН-ын дотоод улс төртэй холбоотой. Асуудлаа хурдан шийдэж, ажил хэрэгч байдлаар хандахгүй бол болохгүй шүү гэдгийг АН-ынхан харуулж байна шүү дээ. 

Үүнийг МАН ухамсарлах ёстой. Барилга бүтээн байгуулалтын ажил эд эхлэх цаг болж байна. Гэтэл сандал суудлынхаа эрх мэдэлтэй зууралдаад, төрийн ажлыг түгжээд, улс эх орны эдийн засгийг хохироогоод байж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна