Ж.Батжаргал: АН эрх барьж байхад З.Энхболд намын дарга, УИХ-ын дарга хийж л байсан

Х.Есү
2026/03/19

УИХ-ын чуулганд оролцох гишүүдийн ирц бүрдээгүй учир хурал эхлээгүй хэвээр байна. Бид УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас тодрууллаа. 

Тэрбээр, "Тодорхойгүй шалтгаанаар ирээгүй гишүүд рүүгээ ярьж байна. Үдээс хойш ирцээ бүрдүүлээд хуралдана. Манай бүлгээс зургаан хүн эрүүл мэндийн шалтгаантай чөлөөтэй байна. Орон нутагт ажиллаж байгаа 4, гадаадад ажиллаж байгаа 3 хүн байна. 11-12 хүн тодорхойгүй шалтгаанаар ирээгүй байна. 

Аль нэг намын дарга УИХ-ын дарга хийж болохгүй гэдэг хуулийн заалт байхгүй. АН эрх барьж байхад З.Энхболд УИХ-ын дарга, намын дарга байсан. Тиймээс хэн нэгэн дээр дабл стандарт хэрэгждэг зүйл байж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.122
    Өчигдөр

    Усан тэнэг логик!! Урьд нь Зи.Энхболд УИХ-ын дарга хийж байсан гэдэг чинь зөв сайхан байсан гэсэн үг огтхон ч биш!!! Тэр бол Монголын төрд туйлын буруу, маш хортой жишиг байсан!!! Зи тийм гаж үйл хийгээд ямар үр дүнд хүрлээ?? Мартсан уу?? Одоо тэр "гаж"-ыг дахин нам дээрээ туршиж үзэх гээд байгаа юм уу?? Үз л дээ!

    Хариулах