Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө өгсөн байдаг. Улмаар Ерөнхий сайд эрчим хүчний сайдаар ХҮН намын Б.Найдалаа томилохоор болсон.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд Ерөнхий сайд УИХ-д шинээр томилох сайд нарыг томилох учиртай байсан ч чуулганы ирц хүрээгүй учир хуралдаагүй. Үүнтэй зэрэгцэн Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй юм.
Тэдний зүгээс "Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлах хэмжээнд хүрчхээд байна. Учир нь эрчим хүчний салбарын улсын төсөв Соёлын яамны улсын төсвөөс хоёр дахин бага байна.
Эрчим хүчний салбарынхны 80 орчим хувь нь хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа. Энд ажиллаж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байна.
Эрчим хүчний яамнаас бидний цалинг нэмэх боломжгүй гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж байсан. Бид нэгэнт тохиролцоонд хүрж чадаагүй учраас хөдөлмөрийн маргаан үүсгэсэн. Бидний гол шаардлага бол эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх. Хоёр тал нэгэнт тохиролцож чадаагүй учраас ажил хаялт зарлах хэмжээнд хүрээд байна.
Эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай төсвийг Засгийн газар нэн даруй тогтоолын төслөө боловсруулж улсын төсвийн тодотголд оруулаач ээ. Үүнийг нь их хурлын гишүүд анхааралдаа авч ажиллаач гэж хэлмээр байна.
Одоо томилогдох эрчим хүчний сайд бидэнтэй хамтын ажиллагаатай байгаасай гэж хүсэж байна" гэсэн юм.
Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс салбарынхан нь ажил хаялт зарлах болсонтой холбогдуулан зарим зүйлсийг тодруулахад "Салбарынхны ажил хаялтын асуудлыг би мэдэхгүй. Өргөдлөө өгчихсөн учраас сүүлийн үеийн мэдээлэл надад алга. Шинэ сайд нь шийдэх байлгүй.
Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл хийхгүй бол ажилчдын цалинг нэмэх боломжгүй гэж би зөндөө хэлсэн. Би өмнө нь хоёр удаа олон нийтээр шүүмжлүүлэн үнэ тарифыг нэмсэн шүү дээ" гэх мэдээллийг өгсөн юм.
Эрчим хүчний салбар уналтанд орж, өвлийн хүйтэнд станцуудад гэмтэл гарснаар цахилгаан хязгаарлаж иргэд ихээхэн бухимдаж байсан.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн байдаг. Тус хугацаа дуусмагц дахин үүрэг чиглэл өгсөн боловч тэрбээр өөрөө ажлаа өгнө гэдгээ хэлсэн.
Ийнхүү сайдгүй болсон эрчим хүчний салбарынханы асуудлыг хэн шийдэх нь тодорхойгүй, шинэ сайд нь томилогдох нөхцөлгүй болоод байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.15.114
Энэ хүнд цаг үед чухал салбарынхаа ажлыг явуулаач ээ! Зуны сар 6 биш. ХҮН нам эрчим хүчний салбарт юм хийнэ гэж амласан, үр дүнг нь үзэж, асуудлыг нь шийдүүлэх хэрэгтэй. Хөрөнгө санхүүжилтээ босгож ТЭЦ-5, 6-гаа бариг. Энэ яам чинь бодлогын яам. Нийслэлийн Нямбаа гадны үл бүтэх компани ТЭЦ-5-ийн тендерт шалгаруулж нохойн замаар оруулж байгааг зүгээр л хараад суух уу?? Ирэх өвөл гал алдах аюултай.
Хариулах