Куин Латифа: Өөртөө үнэнч хэвээр үлдэхийн тулд хангалттай эр зоригтой байх хэрэгтэй болдог

Zuv.mn
2026/03/20

Дана Элейн Оуэнс (Dana Elaine Owens) буюу Куин Латифа (Queen Latifah) нь АНУ-ын дуучин, рэппэр, жүжигчин загвар өмсөгч, продюсер, хөтлөгч юм.

Куин Латифа хэмээх тайзны нэр нь арабаар тансаг хатан гэдэг утгыг илэрхийлдэг байна. “Грэмми” болон “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн тэрээр “Чигаго” мюзикл кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид нэр дэвшиж байв. “Илүүдэл жинтэй хамгийн сайхан эмэгтэй” хэмээн алдаршсан түүний хэлсэн үгээс хүргэе.

Миний бодлоор өөртөө итгэлтэй эмэгтэй гэж тачаангүй эмэгтэйг хэлнэ. Эрчүүд ч өөртөө итгэлтэй байдлыг энэ аргаар олж авах боломжтой.  


Өөртөө үнэнч хэвээр үлдэхийн тулд хангалттай эр зоригтой байх хэрэгтэй болдог.

Эмэгтэйчүүдтэй хатан хаан шиг харьцах ёстой, бид өөрсдөө ч бусдаас ийм зүйл хүсэх ёстой. 

Анх 15 настайдаа “Burger king”-д ажилд орж байлаа.

Би “Pirates Booty”-д (Эрдэнэшишийн хөөсөнцөрийн брэнд), хар чавга, чидун жимсэнд дуртай. Хумус  (Вандуй оливийн тос, сармис, лимоны шүүс, гүнжидийн нухаш орсон нэгэн төрлийн хоол)-т нугасгүй. Үхэн үхтлээ идсээр л байх байх. Ер нь бол би органик хүнс хэрэглэдэг.   


Хүмүүс надтай хоёрдугаар зэрэглэлийнх юм шиг харьцана гэдгийг багаасаа мэдэрсэн. Яагаад гэвэл би хар арьстан. Яагаад гэвэл би эмэгтэй хүн.

Болж байгаа зүйлийн аль нь бодит, аль нь хийсвэр вэ гэдгийг мэдэхийг хүсдэг л биз дээ. Миний хүүхэд нас “Хүйтэн дайны” гэж нэрлэдэг тэр цаг үед өнгөрсөн. Биднийг оросуудаар айлгадаг байлаа. Аль нь бодит, аль нь хийсвэр вэ гэдэгтэй бараг адилхан байгаа биз?



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна