УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд ирцэндээ ороогүйн улмаас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Чуулган хуралдаагүй билээ. Улмаар УИХ-ын дарга Н.Учрал “Бүлгийн дарга нар ирц бүрдүүлэх үүргийг хүлээдэг.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар ирцээ бүрдүүлж, бүлгүүдийн хуралдааныг хий. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Хоёр намын бүлэг ирцээ бүрдүүл. АН-аас бичгээр хүсэлт, шаардлага огт ирээгүй” хэмээн шаардлага тавьсан.
Хоёр намын бүлгийн хурал уламжлал ёсоор өнөөдөр товлогдсон бөгөөд ирцээ бүрдүүлж чадах эсэх нь анхаарал татаж байна.
О.Цогтгэрэлийн хувьд, бүлгийн гишүүдээ 100 хувь нэгтгэж чадсан бөгөөд УИХ-ын дарга Н.Учрал түүнийг ирцээ бүрдүүл гэсэн нь “Ирцэндээ ор, хуралдаа суухгүй байж болно” гэсэн утгатай байсан.
Учир нь, УИХ-ын дарга Ардчилсан намын бүлгээс гаргаж тавьсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санаачилж өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын тов дараалалд оруулаагүй хэвээр байгаа. Тиймээс Ардчилсан намын бүлгийн зүгээс гэнэтийн зүйл болоогүй л бол байр сууриа өөрчлөх магадлал бага.
Харин МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын хувьд, энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд бүлгийнхээ ирцийг бүрдүүлж чадах эсэх нь илүү сонирхолтой байна. Мэдээж, бүлгийн хуралдаан Чуулганы хуралдаан биш учраас цуглах тал дээр асуудалгүй байха. Харин тэнд яригдах асуудлууд маш ихээр анхаарал татаж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт УИХ яагаад, юунаас болоод хуралдаагүй вэ гэдэг нь тодорхой ч цаашид хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байсан.
Энэ тодорхойгүй байдал өнөөдрийн бүлгийн хурлаас бага ч атугай тодорхой болж магадгүй гэсэн хүлээлт байна.
Тиймээс өнөөдрийн улс төрийн хоёр гол дүр нь яах аргагүй бүлгээ хуралдуулж, гарсан шийдвэрийг танилцуулах энэ хоёр хүн байх нь тодорхой байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлдгээр ордны гадаа юм болж байхад ордонд заавал юм болж байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Туулын хурдны зам дээр голлосон улс төрийн акц нэлээд явагдсан. Энэ акцын тусгал Төрийн ордонд ямар байдлаар нөлөөлсөн бэ гэдэг багцаа О.Цогтгэрэл, Ж.Батжаргал хоёр даргын мэдэгдлээс харагдах учиртай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.122
Тэр цаад талын бурхи шиг нөхөр ямар муухай хүйтэн царайтай хүн бэ?? Лав хүн чанар муутай амьтан байхаа??
Хариулах202.9.46.10
Харин тийм, цаанаа л нэг хүйтэн, рецидив гэмт хэрэгтний яахаас ч буцахгүй харгис зэвхий царай ... Ер нь бол яргачин МАН -ын нүүр царайны төлөөлөл