Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өнөөдөр /2026.03.23/ хандлаа.
Тэрбээр "Б.Энхбаяртай холбоотой 894 хуудас, дөрвөн бүлэг баримтыг шалгуулахаар АТГ-т өгч байна.
Үүнд,
Нэгдүгээрт, Бодь группын оффтейк гэрээтэй холбоотой асуудал
Хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудал
Гуравдугаарт, Б.Энхбаярын авлигалтай холбоотой асуудал. Үүн дээр холбогдох гэрчүүдийн мэдээлэл, зарим нотлох баримтыг хавсаргасан байгаа.
Дөрөвдүгээрт, Б.Энхбаярын бусад авлигатай холбоотой асуудал
"Бодь интэрнэшнл ХХК-ийн төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байж байгаад үе шаттай нэмэгдэж 1.3 тэрбум ам.долларт хүрсэн"
Нүүрсний хулгай хэзээ эхэлсэн бэ, Монголын төр хэрхэн мэдсэн бэ гэдгийг эхлээд ярих нь зүйтэй.
2022 оны 10 сарын 26-нд улсын валютын нөөц 2.7 тэрбум болж, бид ханшаа алдсан. Ингээд тухайн үеийн Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар яагаад валютын нөөц багассан асуудлаар Засгийн газрын хуралдаан дээр ярьсан.
Шалтгаан нь "Эрдэнэс Тавантолгой"-гоос ачигдаж байгаа нүүрсний дийлэнх нь "Бодь" группын оффтейк гэрээтэй холбоотой. Нүүрсээ урьдчилж зарсан мэдээлэл гааль дээр байгаа мөртлөө валют орж ирэхгүй байна гэдэг асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Ч.Хүрэлбаатар сайд олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Улмаар "Эрдэнэс Тавантолгой" дээр онц байдал тогтоосон.
Ингээд Засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд "Бодь интернэшнл" ХХК-ийн төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байж байгаад үе шаттай нэмэгдэж 1.3 тэрбум ам.долларт хүрсэн.
Үндсэндээ хоёр дахин нэмэгдсэн. Энэ шалтгаанаар болон ҮАБЗ-өөр хийсэн нууц гэрээний асуудлаар түр хороо байгуулсан. Гэтэл түр хороог ахалсан Г.Ганболд, Я.Содбаатар нар зугтаад олдохоо больсон.
Бүр Бодь группын оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг өөр зүгт хандуулж эхэлсэн. Ингээд миний бие Б.Энхбаярыг түр хороог ахлах нь зүйтэй гэж үзсэн. Б.Энхбаяр тухайн үед шударга ёс тогтоох илд бамбай баймаар байна аа гэж олон удаа хэлсэн. Үүнд нь итгээд "Бодь интернэшнл" ХХК-ийн ард авлигын асуудал байна. Чи илчилж чадах уу гэхэд чадна гэсэн.
Гэтэл Бодь группын оффтейк гэрээнүүдтэй холбоотой зүйлийг орхисон. Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ сонсголын дунд их өөрчлөгдсөн. Энэ улстөрийн шахалт дарамт байв уу, хувийн ашиг сонирхол байсан эсэхийг өөрөөс нь тодруулж байсан. Б.Энхбаяр "Надад улстөрийн шахалт байгаагүй, би дээд төрөө бодож байна. Уучлаарай, Ерөнхий сайд аа" гэж хэлээд өрөөнөөс гарсан. Тэр цагаас хойш Б.Энхбаяр бид хоёрын дунд үл ойлголцлууд үүссэн.
"Д.Мөнх-Эрдэнэ дэд сайдаар томилогдоод "Бодь" групп ХХК-тай холбоотой бүх асуудлын баримтыг устгаж эхэлсэн"
Улстөрийн үйл явц томилгоогоор учир нь тайлагдаж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь Бодь интернэшнл ХХК-ийн захирал Д.Баясгалангаас хоёр хүний хамт уулзаж, 500.000 ам доллар нэг удаа, 800.000 ам.доллар нийт 1.3 сая ам долларыг бэлнээр авсан.
Энэ асуудлыг холбогдох гэрчүүд хэлж, баримтуудыг нь өгсөн. Тиймээс хэргийн гэрчүүд болон болон зарим баримтуудыг Авлигатай тэмцэх газарт өгч байгаа юм.
Мөн Б.Энхбаяр өмнө нь ч "Бодь" групптэй буюу Голомттой холбоотой байсан нь гарч ирсэн. Одоогийн Хуульзүйн дэд сайд, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Мөнх-Эрдэнэ Б.Энхбаярын сайн найз.
Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон үеэс ажиглаж эхэлсэн. Учир нь Д.Мөнх-Эрдэнэ Голомт банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Лхамсүрэнгийн Отгонбаяртай хамтарч “Солонго энд Мөнх Партнерс” зэрэг хэд хэдэн компаниар дамжуулан 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан байдаг.
Д.Мөнх-Эрдэнэ дэд сайдаар томилогдоод Бодь групп ХХК-тай холбоотой бүх асуудлын баримтыг устгаж эхэлсэн.
Очсон цагаасаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цахим мэдээлэлд өөрчлөлт оруулах, Бодь групптэй холбоотой хэсгийг хасах, Голомт банкинд ажиллаж байсан намтраа өөрчлөх зэрэг ажлыг хийсэн. Албан тушаалд томилогдсон даруйдаа дээрх хоёр компаниас өөрийгөө хасуулсан байдаг.
2020, 2021, 2022 оны камерийн мэдээллийг устгахыг оролдож байгаа тухай мэдээллийг би авсан. Энэ хүнийг яаралтай түдгэлзүүлж шалгахгүй бол албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус үйлдийн баримтуудыг устгаж байна.
Т.Аюурсайхан нэг сая ам.долларыг нь авсан
"Бодь интернэшнл" ХХК-ийн төмөр зам барих төсөвт өртөг 600 сая ам.доллар байж байгаад үе шаттай нэмэгдэж 1.3 тэрбум ам.долларт хүрсэн талаар дээр дурдсан. Тэгвэл анхны гэрээ байгуулагдаад Тавантолгой төмөр замын ТУЗ-ын дарга н.Мэргэн гэж хүний шийдвэрээр 110 сая ам.долларыг “Эрдэнэс Монгол”-оос Тавантолгой төмөр зам руу, Тавантолгой төмөр замаас Бодь интернэшнл ХХК руу шилжсэн.
Энэ гүйлгээг оройд нь бэлнээр гаргаж аваад хуваагаад зарим мөнгийг хүүхдийн парк, заримыг нь саун, зочид буудлууд, мөн төрийн тусгай хамгаалалттай объектуудад энэхүү гэрээг байгуулахад оролцсон улстөрчдөд, төрийн албан хаагчдад 110 сая ам.долларыг хувааж тараасан.
Үүнийг Таван толгой төмар замын ТУЗ-ын дарга н.Мэргэн мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Энэнээс цааш мань хүн сэтгэлийн дарамтанд орсон. Энэ агуулгараа надтай уулзах хүсэлт тавьж байсан. н.Мэргэний хувьд үнэнээ хэлэх цаг болсон гэж бодож байна.
Хэрэг 110 сая ам.доллараар тогтоогүй гэж харж байгаа. Тухайлбал, Т.Аюурсайхан нэг сая ам.долларыг нь авсан. Нотлох баримтуудтай нь АТГ-т өгч байна. Х.Ганхуяг нарыг тохирч ял эдэлсэн гэж бодож байгаа.
Энэ схем үргэлжилж, Бодийн нүүрсний гарсан тонн тутмаас багадаа 80-100 сая ам.доллар гарсан байх магадлалтай. Тэр шахалт явсаар валютын нөөц нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн.
Товчхондоо, зөвхөн Бодь группын нүүрсийг гарга, бусдыг нь хоёрт тавь гэдэг шахалт ирсэн гэж хардаж байгаа. Б.Энхбаяр сүүл рүүгээ энэ асуудал нь үр дүнтэй болоод ирмэгц Д.Мөнх-Эрдэнэтэй хамт томоохон компаниуд дээр хуулийг хуулиар дарж, сенсаацийг сенсаациар дарж хахууль авдаг найз нөхдийн хуульчдын бүлэглэл маягийн зүйл байгуулсан. Үүнд нь Д.Мөнх-Эрдэнэ, Л.Отгонбаяр нарбайгаа.
Мөн Орано майнингтай хийх хэлэлцээрт ч эдгээр улстөрчид оролцсон байж болзошгүй. 300 орчим сая төгрөгийн гэрээ хийсэн гэгдэж байгаа. Дэмжихгүй юм бол акц хийнэ гэж ярьсан асуудлыг нэр бүхий улс төрчид хэлсэн. Үүнийгээ гэрчилнэ гэдэгт итгэлтэй байна.
Цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг Б.Нямжав гэж нөхөр рүү шилжүүлсэн. Тав орчим тэрбум төгрөгийг аваад тараалт хийгдсэн баримт бий
Б.Энхбаяр Тусгай хяналтын хорооны даргыг давхар хийгээд байгаа. Уг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд бүх хууль хяналтын байгууллагуудын дотоод нууцтай холбоотой төсвийг мэддэг дэд хороог давхар хариуцаж явах нь хуулиар хориотой. Гэтэл энэ хуулиа мөрддөггүй. Өмнө нь би бичиж байлаа. Равдангийн Болд гэж нөхөртэй холбоотой хуучин нисдэг тэргийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй нөхөдтэй Б.Энхбаяр тохиролцож, шинээр баримт бүрдүүлээд худалдаж авсан.
Мөн цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг Б.Нямжав гэж нөхөр рүү шилжүүлсэн. Б.Нямжав нь алдарт уяач. Манай Я.Содбаатар даргын ойрын найз. Тав орчим тэрбум төгрөгийг аваад тараалт хийгдсэн баримт бий. 200 гаруй сая доллар гэдэг маш их хэмжээний мөнгө. Энэ нүүрсний мөнгө хаачсан гээд хайхаар Арцатын аман дахь орон сууц болсон. Манай нөлөө бүхий улстөрчдийн дундын эзэмшилтэй. Мэдээж нэрээрээ байхгүй. Үүнийг тогтоох хэрэгтэй.
Б.Энхбаяр Ланд-300 машиныг ХОМ-дээ хамааруулахгүй унаад явж байгаа асуудал байна. Б.Нямжав нарын хамаарлыг ухвал Ланд-300 автомашины мөнгө ч гарч ирнэ гэж бодож байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
SHAAJ UGCHUU KKK
Хариулах66.181.160.68
Үнэн бол үүнийг дэмжиж байна.Оюунэрдэнэ гишүүн өөрөө шударга ёс зүйтэй гэдгэн батлах хэрэгтэй .Шударга ёс мандан бадраг.
Хариулах59.153.112.212
Б.Энхбаяр шалгуулах ёстой
Хариулах122.201.31.24
Алжээ алж
Хариулах