Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнийн хувь заяаг давтахаасаа өмнө Б.Энхбаяраас салах ёстой

Х.Батсайхан
2 цаг 50 минутын өмнө

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайд Б.Энхбаярыг “Бодь групп"-ын захирал Д.Баясгалангаас 1.3 сая ам.доллар авлигаар авсан тухай баримт, мэдээллийг өнөөдөр АТГ-т өгсөн билээ.

Баримт мэдээлэл хуулийн байгууллагад очих нэг хэрэг, шалгаж тогтоох өөр хэрэг. Л.Оюун-Эрдэнэ юу ч гэж ярьсан байж болно. Улс төр ийм л байдаг.  Гэхдээ, Б.Энхбаяр гэдэг хүн одоо Г.Занданшатар гэдэг хүний танхимд Хууль зүйн сайдаар ажилласаар байгаа учраас Л.Оюун-Эрдэнийн “Баримтаар нотлогдож байгаа” гэдэг тайлбартайгаар хэлсэн мэдээллүүдэд нь ач холбогдол өгөх учир байна.

Энд Б.Энхбаяр “Бодь”-иос авлига авсан уу, аваагүй юу гэдэг нь огт хамаагүй. Харин улс төрд хэр удаан дөрөө харшуулах вэ, сайн хань байж чадах уу гэдэг хувь хүний мөн чанартай холбоотой асуудал юм. Б.Энхбаярын авлига авсан одоогоор батлагдаагүй. Тэгвэл юу батлагдав?  

Б.Энхбаярыг Л.Оюун-Эрдэнэ танхимдаа Хууль зүйн сайдаар авсан. Энэ бол факт. Б.Энхбаяр сайд болчихоод “Шударга ёсны төлөөх тэмцэлд чинь илд болъё” гэж Л.Оюун-Эрдэнэд хэлсэн. Яах аргагүй баримттай. Чадахгүй л байгаа болохоос одоо Л.Оюун-Эрдэнийгээ нухчин дарахыг хичээж байгаа нь ч бодитой.

Тэгвэл, Ерөнхий сайд Г.Занданшатар Б.Энхбаярыг танхимдаа авсан. “Авлигачидтай тэмц” гэж шууд хэлсэн.

Тэрнээс хойш нүүрсний хулгайн нэг ч хэрэг шийдэгдсэнгүй. Харин ч илрүүлэх ёстой байсан /Бодь сэжигтэй гэдгийг Б.Энхбаяр сонсгол дээр хангалттай ярьсан байдаг/ нэг хулгайчаасаа авлига авсан байж ч болзошгүй болчихлоо.

Б.Энхбаярын талаар Л.Оюун-Эрдэнэ “Баггүй, цөөвөр чоно шиг ганцаараа” гэж хэлсэн. Ийм л хүнийг Ерөнхий сайд өөрийн томилсон Л.Мөнхбаатарыг гомдоон байж Хууль зүйн сайд болгосон. Гэтэл ажлаа маш муу хийж байна.

Б.Энхбаярт агнуулах ёстой Л.Оюун-Эрдэнэ нь “Хууль зүйн сайд хүн худалч байж болохгүй. Нөгөө Оюутолгойн 20 сая ам.доллар яасан бэ. Хилийн дагуу зарсан газрын асуудал яав, данс манс нь яасан.

Хүн алаад шатаасан хэрэг юу болов. Онц ноцтой хэрэг биз дээ” хэмээн даапаалж байна гэдэг Хууль зүйн сайд зангараггүй байна л гэсэн үг. Хууль зүйн сайдын зангараг Засгийн газрын зангарагын том хэсэг.

Тиймээс нэр хүнд муутай, ярихаас илүү шидгүй байгааг нь бодсон ч, авлигын асуудалд орооцолдож, Засагтаа гай болох эрсдэлийг ч тооцсон, явуулах талаар бодох цаг нь болсон санагдана. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 138.252.29.38
    45 минутын өмнө

    Би хувьдаа ийм юм сонсохоор нэг л ойлгомжгүй санагаддаг. Хэн нь үнэн яриад хэн нь худлаа худлаа яриад байгааг нь мэдэхгүй хүмүүс нэгнийгээ шууд буруутгаад байгааг харахаар үнэхээр сонин мэдрэмж төрдөг

    Хариулах
  • 59.153.112.212
    58 минутын өмнө

    Энэ хүн хэрүүлээс өөр юу ч хийсэнгүй дээ

    Хариулах
  • 59.153.112.212
    58 минутын өмнө

    Энхбаярыг одоо явуулах хэрэгтэй

    Хариулах
  • 122.201.31.29
    1 цагийн өмнө

    Amundaria ni.danhad ingej zovloson umu

    Хариулах