Хуульч Ч.Өнөрбаяр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ

Х.Есү
4 цаг 45 минутын өмнө

Ардчилсан намын дотоод сонгууль өчигдөр /2026.03.24/ болж, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ сонгосон.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний сонгуульд Хуульзүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр Сүхбаатар дүүргийн намын хорооноос олонхийн санал авч, гишүүнээр сонгогджээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудсанд "Ардчилсан намын төлөөллийн дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Сүхбаатар дүүргийн намын хорооноос олонхийн санал авч сонгогдлоо. Итгэл хүлээлгэж дэмжиж саналаа өгсөн дүүргийн намын хорооны нийт гишүүддээ талархал илэрхийлье" гэсэн байна.

Хуульч Ч.Өнөрбаярын хувьд Англид суралцаж, улмаар Оксфордын их сургуульд зочин судлаачаар ажиллаж байв. Мөн ҮАБЗ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна