УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар дахин хойшиллоо. АН-ын чуулгандаа суухгүй байгаа асуудлыг хувь гишүүнийхээ хувьд улс төрийн акц гэж харж байна. Бид төрийн ажлыг гацаахгүй байх ёстой. Тал талдаа гүрийгээд явах нь шийдэл биш.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Д.Амарбаясгалан дарга шиг ажлаа өгөөд шалгуулах ёстой. Өөрөө чухал хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүн учраас үүссэн асуудлыг мухарлах хэрэгтэй.
Сайд болохоор хамгаалагдсан гэсэн асуудал байж болохгүй. Хэн нь гүтгэж, хэн нь хэрэг хийснийг мухарлах ёстой.
Би Ерөнхий сайдад албан тоот хүсэлт илгээсэн. Засгийн газрын өөрийнх нь харъяанд байгаа байгууллагуудын тухайн үеийн хэлэлцээрийн протокол аудио бичлэг хүртэл байх ёстой. Эдгээрийг авч УИХ-ын гишүүд бодит нотолгоо баримтаар хангагдъя гэдэг үүднээс хандсан" гэлээ.
а
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.23.120
Chamd hamaagui MALAA
Хариулах