Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, "Би хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаагүй гэдгээ нотлох баримтаар ярьсан. Хуулийн төслөө танилцуулах үеэр сэтгүүлчид надаас мэдэгдэлтэй холбоотой асуудлаар асуулт асуухаар нь би хариулсан.
-Та албан тушаалаа өгөөд шалгуулах уу?
-Хэн ч албан тушаалаа өгөөд шалгуулж болно.
-Цагдаагийн албан хаагчдын цалингийн гүйлгээг ямар шалтгаанаар Б.Нямжав руу шилжүүлсэн бэ?
-10 гаруй жил маргасан асуудлаар гурван шатны шүүхийн шийдвэр гараад түүний дагуу шилжүүлсэн. Төрөөс иргэнд учирсан хохирлыг барагдуул гэсний үндсэн дээр шилжүүлсэн. Б.Нямжавт шилжүүлсэн 7 тэрбум төгрөгийн баримтыг шилэн данснаас устгасан асуудлыг Сангийн яамнаас асуу" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна