УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "АН-аас чуулганы хуралдаандаа суухгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн учраас би ч мөн ижилхэн байр суурьтай байгаа. АН-аас бусад гишүүд ирцээ бүрдүүлээд хуралдаад явах боломжтой. Манай намын дотоод сонгуульд МАН-ын зарим гишүүд оролцсон, шударга бус үйл явдлууд болсон.
Зохион байгуулалтын хувьд ч мөн алдаа гарч саналын хуудсыг буруу бичсэн гэх мэт олон зүйл болсон. Дээрээс нь МАН-ын хэсэг бүлэг хүмүүсийн оролцоотой нам дамнасан маргаантай асуудал болсон" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна