УИХ-ын гишүүн О.Батнайрамдал цаг үеийн асуудалтай холбогдуулан хэвлэлд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Би сүүлийн гурван жил боловсролын зээлийн санг ухсан. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр БЗС-ийн зээлээр Америкад хулхи сургуульд сурч, хуурамч диплом авсан. 2014 онд энэ сургуулийг албан ёсоор тухайн мужийн боловсролын зохицуулах газраас шийдвэр гаргаж лицензийг нь цуцалж хаасан байгаа юм. Нэг ёсондоо хулхи виз гаргадаг сургуульд сурч төгсөөд, хуурамч диплом авсан байж таарах нь.
БЗС-аас авсан 32 мянган ам долларыг авахдаа хувийн данс руугаа авсан байж болзошгүй ийм зүйл байгаа. Татвар төлөгчдийн мөнгө тухайн сургууль руу шууд шилжих ёстой байтал, хувийн данс руу шилжинэ гэдэг бол сургуульдаа сурахгүйгээр хувьдаа завшсанаас ялгаагүй.
Дараа нь хууль бусаар зээлээ тэглэсэн ноцтой асуудал байна. 2018 онд Боловсролын сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа тушаал гаргаж олон зээлийг хүчингүй болгосон. Энэ чөлөөлөлт дотор тухайн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярын зээл багтсан байгаа юм. Дэд сайдын албан тушаалаа ашиглаж энэ чөлөөлөлтийн жагсаалтад орсон уу? Мөн энэ чөлөөлөлт нь тэр чигтээ хууль зөрчиж байгаа юм.
Тиймээс Б.Энхбаяр хүн ёсоор ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй. Энэ асуудлаа олон нийтэд тайлагнах ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.29
Sugni us bdg bsiin odoo boovnii usnuud bljee ene esuschid sumiin
Хариулах178.174.229.45
ene hugiin zaluu chin oyuerdeneniin boovnii us shuu. HUMUUSEE
Хариулах66.181.186.136
Шалгуулаачээ. Ажил албанасаа гарах нь зөв нийцэнэ
Хариулах103.10.23.120
Hol ochij HUTS
Хариулах