Д.Сумъяабазар: Би Д.Баясгалан захиралтай Б.Энхбаярыг танилцуулж байсан. Үнэн мөртэй

Т.Отгонсувд
17 цаг 5 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарыг АТГ-т газарт шалгуулахаар өгсөн. 

АТГ-т өгсөн баримтууд дунд Хотын дарга асан Д.Сумъяабазарын нэр дурдагдсан бөгөөд тэрбээр өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийжээ. 

Тэрбээр "Сүүлийн үед өрнөж буй үйл явдалд дуугарахгүй бол илт ташаа мэдээллүүд ар араасаа гарч эхэллээ.

2019 онд тавантолгойн бүлэг ордын зүүн цанхи дээр "Эрдэнэс тавантолгой майнинг" ХХК байгуулагдаж, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр ЭТТМ компанийн 30 хүртэл хувийг, Монгол Улсын Хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч 3 сая гаран иргэдийнхээ 1072 ширхэг хувьцааг гаргах ажил хийгдэж байсан.

Тавантолгойн борлуулалтын орлогыг хэд дахин нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх стратегийн чухал ажлын нэг болох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "Бодь групп" гүйцэтгэж байсан. Уг төмөр замыг стандартын шаардлагад нийцүүлэх, товлосон цаг хугацаанд нь ашиглалтад оруулах ажлын хүрээнд уулзалтуудыг хийсээр ирсэн байдаг.

Энэ ажлын хүрээнд 2020 оны 3,4 дүгээр сарын орчимд "Бодь групп"-ын Д.Баясгалан захиралтай нэг уулзах үеэрээ одоогийн Хуульзүйн сайд Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Уулзалт Голомт банкны төв оффис дээр болж байсан бөгөөд уг уулзалтад Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын төлөөлөл болж А.Амундра захирал байсан. Эдгээр хүмүүс нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэлжээ. Үнэн мөртэй шүү.

Хууль хяналтын байгууллагад гэрчээр оролцох шаардлагатай бол очиж мэдүүлэг өгөхөд бэлэн байна" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.212
    1 цагийн өмнө

    Энэ хүнд ЦИРК нь чухал байгаа болохоор л худлыг үнэн болгох гэж бх шиг санагдаж байна.

    Хариулах
  • 59.153.86.212
    1 цагийн өмнө

    Сумьяабазар хөөрхий ХҮНИЙ зарга хийдэг хүн байсан юм уу....

    Хариулах