УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "МАН дангаараа байсан ч ирцээ хүргэж чадна. Ард түмний амьдралд нөлөөлөх олон чухал хууль хүлээгдэж байна. Хуралдаа сууж, ажлаа хиймээр байна.
Хэрвээ их хурлын даргыг намын дарга байх нь зохимжгүй гэж үзэж байгаа бол сольж болно шүү дээ. Тэр асуудлыг АН-ынхан огцруулах бичигт гарын үсэг зураад л хэлэлцэх нь нээлттэй.
Миний хувьд намын дарга УИХ-ын дарга байна гэдэг зохисгүй байж магадгүй гэж бодож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна