Ч.Анар: Эдийн засгаа хэрэгжүүлэх хуулиудыг алхам тутам шалгаж, хэрэгжилтэд анхаарна

Х.Есү
4 цаг 0 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Ерөнхий сайдад асуулга хүргүүлэх талаараа мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 2024 оны зургаадугаар сард батлагдсан байдаг. Уг хуульд дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа залуучуудыг дэмжинэ, татвараас чөлөөлнө, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгоно, нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно хэмээн тусгасан байдаг. Гэвч энэ хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.

Хууль хэрэгжихгүй байгаа шалтгааныг олохоор УИХ-ын таван гишүүн нэгдэж ажлын хэсэг гаргаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд дэмжлэг болон санхүүгийн эх үүсвэр нь тодорхой байна гэсэн дүгнэлт гарсан. Ийм учраас уг асуудлыг шийдэж өгөөч, цаашид яах вэ гэх асуулгыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлж байна" 

УИХ-ын гишүүн Ч.Анар: Өнөөдөр УИХ-ын гишүүд улс төр хийх зорилгоор засаглалын эрхийг хуваарилах, төсөв батлах хоёр зүйлд л өдөр шөнөгүй хуралддаг. Бид ард түмний өмнө тангараг өргөөд, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа хүмүүс тиймээс асуудлаа хэлэлцэж ажлаа хиймээр байна. 

Тиймээс Ж.Золжаргал бидний таван гишүүн одоо гаргасан салбарын хуулиуд, ирээдүй рүү тэмүүлсэн эдийн засгаа хэрэгжүүлэх хуулиудыг алхам тутам шалгаж, хэрэгжилтэд анхаарна. Гарсан хууль болгон нь хэрэгждэггүй. Бид энд хууль батлаад байдаг хэрэгжихгүй бол энэ хуулиар яах юм бэ. 

Улс орны бодлогын асуудал дээр анхаардаг, идэвх оролцоогоо сайжруулахыг гишүүдээсээ шаардаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна