“Оюу толгой” ХХК ус бохирдуулсны төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тохиолдолд цаашид тус компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт даалгав.
Ус бохирдуулагч нь төлөгч гэсэн олон улсын нийтлэг зарчмыг хангуулахад ус хамгийн их ашиглаж, бохирдуулдаг аж ахуйн нэгжүүдийн манлайлал нэн чухал.
Бохирдуулагч бүр төлөгч болсноор усаа хэмнэх, байгальд ээлтэй технологид хөрөнгө оруулалт хийх зэрэг олон талын ач холбогдолтойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна