Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар иргэн ҮХЦ-д маргаан үүсгэжээ.
Тодруулбал, Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогддог болсон. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 2027 онд дуусах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна