Б.Цогтгэрэл: Б.Энхбаяр ажлаа өгч шалгуулах ёстой

Х.Есү
6 цаг 5 минутын өмнө

МАН-ын гишүүн Б.Цогтгэрэлээс улс төрд үүсээд буй цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр төрийн сан хаачихсан байхад Хөдөө аж ахуйн дэд сайдын компани руу 5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Ажлаа өгөөд шалгуулах ёстой. Төрийн сан хаасны дараа яагаад үүнийг хийх болов. 

2023 оны 12 дугаар сарын 22-нд төрийн сангаас ХЗДХ-ийн яам руу мөнгө орсон байна. Гэтэл энэ гүйлгээ хийгдэхээс дөрөв хоногийн өмнө Б.Энхбаяр сайдын тушаал гарсан байна. Мөнгө нь орж ирэхээр өмнө тушаал нь гарч байна гэхээр үгсэн хуйвалдсан байх магадлалтай гэж үзэж байна. 

Хамгийн ноцтой асуудал нь Хууль зүйн яамны шилэн данснаас тэр мэдээлэл нь алга болсон байсан. 

МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдаа авах ёстой гэж би бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна