-Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэлгүй "мартсан" нь ямар үр дагавартай вэ-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэсэн талаар Үндсэн хуулийн цэцээс мэдээлээд байна.
Монгол Улс 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар хоёр удаа буюу нийт найман жилээр сонгож байсныг зургаан жилийн хугацаатай нэг удаа сонгохоор болгосон. Харин Үндсэн хууль өөрчлөгдөхөд бусад хууль дагаж өөрчлөгддөг бичигдээгүй хууль тухайн үед яагаад ч юм бэ хэрэгжилгүй өнгөрчээ.
Яагаад ч гэж, Х.Баттулга Ерөнхийлөгч дахиж нэр дэвших боломж үүсэх гээд байсан тул алгасжээ. Тэгээд л Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн зургадугаар зүйлийн 1-д “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь хэвээрээ үлдчихэж. Яг энэ зөрчлөөр иргэн ҮХЦ-д хандсан юм байна.
Энэ нь яалт ч үгүй зөрчил мөн тул ҮХЦ маргаан үүсгэн шалгаж буй. Харин энэ мэдээлэлтэй холбоотойгоор “Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь сэргэнэ” гэсэн мэдээлэл гарч байгаа нь анхаарал татаж байна. Учир нь, дахиж нэр дэвших эрх түүнд 2021 онд л бодийгоор байсан юм.
Одоо ҮХЦ асуудлыг авч үзэж байгаа бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуульд нийцүүлж өөрчлөх асуудал л яригдах ёстой. Үндсэн хуулийг хуульд нийцүүлнэ гэж байхгүй.
Хэрвээ Үндсэн хуулиа Ерөнхийлөгчийн тхай хуульд нийцүүлэн өөрчилж гэмээ нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч дахин нэр дэвшиж өрсөлдөх боломжтой юм. Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацааныхаа талаар олон нгийтэд нэг бус удаа хандаж байсан бөгөөд түүндээ “Би дахиж ЗУРГААН ЖИЛЭЭР СОНГОГДОХГҮЙ” гэж хугацааг онцолж байсан нь хачин. "Зургаан жилээр соногдохгүй" гэдэг нь цаанаа “Дөрвөн жилээр бол сонгогдоно” гэсэн утга байж болохыг үгүйсгэхгүй юм.
Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт орж, буцаад хуучин хууль үйлчилбэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Х.Баттулга нэр дэвших магадал үүснэ
Гэхдээ, ямар нэг хуулийн заалт Үндсэн хуултай харшилбал Үндсэн хуульд нийцүүлж засдаг. Тиймээс У.Хүрэлсүх, Х.Баттулга нар дахиж нэр дэвших ямар ч боломжгүй юм. Иргэний гомдлыг Үндсэн хуулийн цэц шийднэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна