Өглөө 09.00 цагаас товлогдсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хойшлогдож, хуралдах эсэх нь тодорхойгүй байсан ч сүүлд 14.30 цагт хуралдах тов зарлагдсан гэсэн мэдээлэл гарлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хурлаас “Удирдах звлөл хуралдаж, чиг гаргаж өгөөд түүнийг нь бүлэг биелүүлээд явъя” гэсэн шийд гарсан талаар дарга Ж.Батжаргал нь өгүүлсэн. Гэвч өчигдөр Удирдах зөвлөл хуралдаагүй. Магад, Удирдах зөвлөлд чиг гаргаж өгөх хүмүүс нь буюу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын даргасан асан Д.Амарбаясгалан, Шадар сайд асан С.Амарсайхан нар шөнө дүл болтол уулзсантай холбоотой байсан байж магад.
Улмаар өнөөдөр ч товлосон цагтаа эхлээгүй нь өчигдрийн уулзалт үр дүн муутай болсон гэсэн мэссэжийг олон нийтэд өгөөд байв. Эцэстээ тов 14.30 гэж гарсан ч үнэн хэрэгтээ Удирдах зөвлөл дээрээс тодорхой зөвшилцлгүй байдалд явагдах болчихоод байгааг эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл Удирдах зөвлөл харанхуй хуралдаж асуудлаа шийдэхийг оролдоно гэсэн үг.
МАН-ын Удирдах зөвлөл 39 гишүүнээс бүрддэг. Уг 39-ийн дийлэнхийг Ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүс бүрдүүлж байгаа юм.
Я.Содбаатар - МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- Н.Энхбаатар - МАН-ын Нарийн бичгийн дарга
- Б.Пүрэвдагва - МАН-ын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч
- С.Мөнгөнчимэг - МАН-ын Нарийн бичгийн дарга
- Ө.Золбаяр - МАН-ын Нарийн бичгийн дарга
- М.Цэлмүүн - МАН-ын Нарийн бичгийн дарга
- Д.Мөнхсайхан - МАН-ын Орон нутаг хариуцсан орон тооны бус нарийн бичгийн дарга, Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга
- Д.Сумъяабазар - МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга
- Б.Чойжилсүрэн - Орон тооны бус нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд
- Г.Занданшатар - Монгол Улсын Ерөнхий сайд
- Ж.Бат-Эрдэнэ - УИХ-ын дэд дарга
- Ж.Батжаргал - УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
- С.Бямбацогт - УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга
- А.Үйлстөгөлдөр - Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
- Х.Нямбаатар - Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн засаг дарга
- Х.Булгантуяа - УИХ-ын гишүүн
- Ч.Хүрэлбаатар - МАН-ын даргын ахлах зөвлөх
- Ж.Энхбаяр - УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
- Ж.Ганбаатар - Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн
- Э.Батшугар - УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд
- Н.Наранбаатар - Төсвийн байнгын хорооны дарга
- Ч.Ундрам - Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд
- Л.Энх-Амгалан - УИХ-ын гишүүн
- Б.Батцэцэг - УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд
- У.Отгонбаяр - УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
- З.Мэндсайхан - УИХ-ын гишүүн
- Э.Бат-Амгалан - Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилгажуулалтын сайд
- Г.Тэмүүлэн - УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- Ч.Номин - УИХ-ын гишүүн
- Д.Үүрийнтуяа- УИХ-ын гишүүн
- Б.Хэрлэн - УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга
- М.Мандхай - УИХ-ын гишүүн
- Б.Уянга - УИХ-ын гишүүн
- Б.Ану-Үжин - Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
- Б.Жавзандорж - МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- Б.Батцэцэг - Ерөнхийлөгчийн тамгын газрын Захиргаа, Санхүүгийн газрын дарга
- А.Энхзул - Ерөнхий сайдын зөвлөх
- Ц.Цогзолмаа - УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн гишүүн
- М.Оюунчимэг - Удирдах Зөвлөлийн гишүүн, "Эрдэнэт критикал минералс" ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер
202.55.188.43
126г тараа
Хариулах