“Рио Тинто”-д хатуурхаж чаддаг Г.Занданшатарыг солих нь хэний ашиг сонирхол вэ

Zuv.mn
3 цаг 3 минутын өмнө

-"Рио Тинто"-той тэрсэлсэн Ерөнхий сайд, Засгийн газар огцордог эмгэнэлт түүхээ дахиад давтах уу-

Хувь заяаны тохиолоор ч гэх үү, “Рио Тинто”-той байгуулсан 2009 оны гэрээг бодитойгоор дээрдүүлэх хэлэлцээр хийх боломж Г.Занданшатарын Засгийн газрын үед таарсан билээ. Оюутолгой бол Монгол Улсын түүхэн дэх хамгийн том уул уурхайн төсөл, бас хамгийн муу хөрөнгө оруулалтын гэрээ. Тэр ч утгаараа анхны, алдаа оноотой гэрээг сайжруулж чадсан Засгийн газар хүссэн хүсээгүй түүхэнд үлдэх байсан. Тийм ч учраас долоон жилд нэг тохиох зээлийн хүүг өөрчлөх боломж ирэхэд хатуухан, улс орноо боддог Ерөнхий сайд, Засгийн газар таараасай гэсэн хүсэл монголчуудад байсан. Учир нь, гэрээг сайжруулах эсэх нь тухайн үед ажиллаж байгаа Засгийн газраас шалтгаалдаг гэж үзэх үндэслэл бий болчихсон байсан юм.

Энэ том үүрэг хариуцлага Г.Занданашатарын Засгийн газарт ирсэн. Тэрбээр хоёр ажлын хэсэг байгуулж, гэрээг долоон жил тутамд авч үздэг байсныг дөрвөн жил болгож багасгасан. “Рио Тинто” боловсруулсан эхний саналаа бариад ирэхэд “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж хэлээд өмнө нь тавьж байснаасаа илүү хатуу шаардлагууд тавьж буцаасан.

Магадгүй, энэ эрс шийдмэг байдлаараа тэрбээр огцрох болзлоо хангасан байж болох юм. Ингэж хардах сэжүүр бий. Рио Тинтогоос 20 сая доллар аваад юунд зарцуулсан нь одоо болтол тодорхойгүй Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН- тай нийлж Н.Учралыг УИХ-ын даргаас буу гэж хэллээ. Энэ нь цаад утгаараа Г.Занданшатарыг огцор гэж байгаа хэрэг.

Одоо Засгийн газар огцорвол “Рио Тинто” буюу Оюутолгойгоос 20 сая доллар авсан хэрэгт холбогддог “Женко” Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан болно.

Сая болсон АН-ын дотоод сонгуульд “Рио Тинто”-гийн мөнгөөр олон тооны царцаа оруулсан гэх мэдээлэл бий. Мөнгөө авсан тэд УИХ-ыг бойкотлох замаар Г.Занданшатарыг унагаж Риогийн захиалгыг биелүүлж өгөх гэж байна. “Рио Тинто”-д худалдагдсан бүлэглэлд нь ч тэр, “Рио тинто”-д ч тэр Г.Занданшатар таалагдахгүй байгаа. Юу үнэн энэ үнэн.

“Рио Тинто”-г сөрсөн Монголын олон Ерөнхий сайдыг тэдний захиалгаар огцруулдаг түүх ийнхүү давтагдах уу үгүй юу гэдгийг өнөөдөр МАН-ын УЗ-ийн хурлаар шийдэх болоод байна. Манжууд монгол ноёдыг худалдаж аван хооронд нь хагаралдуулах замаар засагладаг байсан гашуун түүх үргэлжлэх үү, үгүй юу гэдгийг харах л үлдлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    52 минутын өмнө

    MUU BUZARUUD ZANDKAG ZAULUULAAD UURSDUU SUUH N DEE

    Хариулах