Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

Zuv.mn
3 цаг 9 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 14:30 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хурлын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Ингэснээр Засгийн газар танхимаараа огцорч, МАН-ын дарга Н.Учрал өөрийн танхимаа бүрдүүлж ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Харин Н.Учрал Ерөнхий сайд болсноор суларч буй УИХ-ын даргын албан тушаалд хэн очих нь одоогоор тодорхойгүй байна.

Зарим эх сурвлаж уг албан тушаалд Шадар сайд асан С.Амарсайхан, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын нэгийг  томилж магадгүй гэж байгаа ч баттай мэдээлэл алга байна. Бид МАН-ын УЗ-ийн хурлын явц, шийдвэрийг мэдээлэх болно. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    1 цагийн өмнө

    AMARSAIHAN BOL ADGIIN LUIVARCHIN. ZAISANG UHAJ BUZARLASAN GAI ZOVLON BARAGDAHGUI ALBIN CHUTGUR BAS OROSIIN TAGNUUL

    Хариулах
    • 122.201.31.205
      1 цагийн өмнө

      Харин ч шудрага залуу УИХн даргыг элбэг хэн хийчихнэ