Шинэ УИХ-ын дарга АН-ын шаардлагыг хүлээж авах ёстой

Zuv.mn
2 цаг 44 минутын өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхлэхэд Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох өргөдлөө өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Ингэснээр Н.Учрал Ерөнхий сайд болж өөрийн танхимаа бүрдүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд энэ нь мөн МАН-ын бүлэг эвлэж, АН-гүй ч Чуулганы ирц бүрдэнэ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, УИХ-д 68 суудалтай МАН дангаараа ирцээ бүрдүүлэх боломж бүрдсэн. Гэсэн ч Н.Учрал Ерөнхий сайд болж буй нь УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэсэн АН-ын шаардлагыг хүлээж авч байгаа гэсэн үг юм. Тиймээс УИХ Х.Тэмүүжин гишүүний санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, батлах, уг хуулийн дагуу шинэ УИХ-ын дарга намын гишүүнчлэлээсээ татгалзах үйл явц ойрын үед өрнөх нь. 

АН-ын шаардлагыг хүлээж авснаар УИХ ч бүрэн утгаараа гацаанаас гарч, Татвар, Нийгмийн даатгалтай холбоотой чухал хуулийн төслүүд дээрээ төвлөрөх боломж бүрдэх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна