С.Бямбацогт: Эв нэгдлийг эрхэмлэж, цөөнхийн бүлэгт хүндэтгэлтэй хандана

Г.Долгорсүрэн
3 цаг 42 минутын өмнө

МАН-ын намын Удирдах зөвлөл УИХ-ын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, С.Бямбацогтыг танилцуулж, дэмжээд буй.

Монгол төрийн ажил тасралтгүй явах ёстой. Олон улсад болж буй үйл явцаас хамаарч эдийн засгийн байдал манайд ч нөлөөлнө. Тиймээс Засгийн газрын сайд нарыг ч яаралтай томилох шаардлага үүсээд байна. Оюутолгойн асуудал дээр өмнөх Засгийн газрын байр суурийг барьж явна" гэлээ. 

С.Бямбацогтын хувьд парламентад 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр 5 дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 

  • МАН-ын бүлгийн дэд дарга,
  • Ёс зүйн дэд хорооны дарга,
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хорооны дарга,
  • Хуульзүйн байнгын хорооны дарга

Гүйцэтгэх засаглалд

  • Хуульзүй, дотоод хэргийн сайд,
  • Зам, тээврийн хөгжлийн сайд,
  • Батлан хамгаалахын сайд,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн
  • Санаачилсан хууль тогтоомж

Тэрбээр 50 гаруй хууль санаачлан батлуулсан. 2019 оны ҮНХӨ нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан. Парламентийн хяналт шалгалт болон хөгжлийн бодлогын тухай хуулийг санаачлан батлуулсан байдаг.

Парламентийн туршлагын хувьд голлох байнгын хороодын даргаар ажиллаж, ҮХНӨ-ийн нэмэлт өөрчлөлтийн эрх баригчдын нэг. Парламентийн процедурын дэг журмыг сайн мэдэх ба хамгийн олон сонгогдсон гишүүдийн нэг юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.59.98.50
    1 цагийн өмнө

    Дэвшээд ч ёи гарахгүй ээ.. с.батболдын суганы үс , тендерчин жаал аа ..

    Хариулах