УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2026.04.03/ УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэн дэмжив. Хуулийг санаачлагч Х.Тэмүүжин мэдээлэл хийлээ.
"Парламентийн засаглалтай ардчилсан улсад УИХ-ын дарга уул шиг ноён нуруу болоод зогсох учиртай юм. Гэтэл Монгол Улс нэг намын дотоод сонгуулиас болоод хоёр жилийн дотор хоёр УИХ-ын даргаа буулгалаа.
Тийм учраас УИХ-ын даргыг намаас түдгэлзүүлж, намын дотоод улстөрөөс ангид байлгахгүй бол дараа, дараагийн УИХ-ын дарга нар огцорсоор байх болно.
Энэ хуулийг бид 11 дүгээр сард өргөн барьсан. Харамсалтай нь арай гэж өнөөдөр хэлэлцэж байна. Ерөнхий сайдын бэр нь цүнхний асуудалд ороход АН буруудаад Засгийн газар нь огцордог. УИХ-ын даргыг намын дарга хийж болохгүй ээ гэхээр Ерөнхий сайд нь буруудаад Засгийн газар нь огцорчихдог. Ан ийм шаардлага тавиагүй. МАН хөнжил дотроо зодолдож байгаа зодооноо АН-ын зарчмын шаардлагатай холих шаардлагагүй.
УИХ-ын даргаа томилж чадахгүй байгаа асуудал АН-аас болоогүй шүү. Намын дотоод зөрчлөөс болж байгаа юм. Парламентийн дархлааг сайжруулах зорилгоор хуулийг өргөн барьсан" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.92
Гөлөг
Хариулах