Ж.Бат-Эрдэнэ: Надад сайдаар ажиллах санал ирээгүй

Г.Долгорсүрэн
5 цаг 39 минутын өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2026.04.03/ УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж, дэмжсэн. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээс байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Тус хуулийн төслийг хэлэлцэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал боловч хувь хүнийхээ үүднээс олон намын тогтолцоог бэхжүүлэх, парламентын хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

МАН айхтар хуваагдсан юм байхгүй. Дандаа нэг дуутай явна гэж байхгүй. Үүнийг хагарал гэж үзэж болохгүй. Ард түмнээс итгэл аваад орж ирсэн хүмүүст дуу хоолойгоо илэрхийлэх эрх нь бий. Надад сайдаар ажиллах санал ирээгүй" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна