УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин уржигдар Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан үйлдлийнхээ асуудлаар Ёс зүйн дэд хороонд ханджээ.
Тэрбээр хурлын танхимын гадна Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг шилдэж унагасан үйлдэл гаргасан юм.
Энэ талаар өөрөөс нь тодруулахад “Би Ёс зүйн дэд хороонд өөрөө хандсан. Хуулиараа өөрөө хүсэлт гаргаж болдоггүй юм билээ. Гэхдээ мэдээлэл өгсөн учраас хэлэлцэх байх. Ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн. Миний үйлдлийг зөвтгөх аргагүй ч Нийслэл өөрөө нээлттэй байх ёстой. Нэг удаагийн зөрчлөөс болоогүй. Үзэл бодлоо илэрхийлсэн нийслэлийнхээ иргэдийн эсрэг жагсаал хийж, хүчирхийлэлд уриалсан. УИХ-ын гишүүдийн нэр хүндэд халдсан. Тоо баримт ярьдаг Төсвийн байнгын хороон дээр дуудаад асуухаар тойроод ер яриагүй. Өмнөх өдөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэхэд Нийслэлийн удирдлагуудаас ирээгүй. Гэх мэтчилэн засаг захиргааны эрэмбэ байхгүй байдал хэрээс хэтэрсэн. Энэ байдлаас болооод тэвчээр алдарснаас л тэр үйлдэл гарсан. Зөвтгөх асуудал биш. Дараа нь хуралдааны танхимд, хурлаас гарч ирээд сэтгүүлчдийн өмнө, сүүлд өөрөөс нь дахин уучлалт гуйсан. Нийслэл ч юм бодно биз ээ. Төрт ёс, түүх ёсоёлын уламжлалаа бодолцож үзээсэй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд, тоо баримтууд зөрүүтэй, эргэлзээ байгаа учраас л иргэд шаардлага тавьж байгаа шүү дээ. Гэтэл хүчирхийлэлд уриалах, иргэдийг бие, биенийх нь эсрэг турхирах зэрэг хэм, хэмжээнээс давсан үйлдлүүд гаргаж байна.
Нийслэлтэй хамтарч ажилласан олон ААН-үүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа. Гэтэл 20 тэрбумын хөрөнгөтэй компанид 500 тэрбум төгрөг гаргаад өгчихсөн гэх мэт авлигатай холбоотой байж мэдэх эргэлзээтэй асуудал бий” гэж ярьсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.87
МСS inn tur bolon turiin bguullagad handdag handlagiin ilrel bhgui yu.
Хариулах188.156.77.34
MCS-IIN BUUNII NOHOI, HULGAICH, LUIVARCHIN, HYTADIIN TAGNUUL CHI MONGOL TURUUS ZAILAACH. CHAM SHIG HULGAICHID ËS TUR UGAASAA BGUI, BAIH CH UGUI, MONGOL ULSIIN ESREG AJILLADAG NOVSH
Хариулах66.181.188.72
Тийм их ёс суртахуунтай юм бол өөрөө өөрийн хүсэлтээр их хурлын гишүүнээсээ татгалзаж үлгэр жишээ үзүүлж, тэгвэл чамайг үнэхээр ёс суртахуунтай, гишүүн, эрдэм хүн юм байна гэж бодёо Тэгэхгүй бол таныг зодох гэхээр гишүүний нөмрөг дор нуугдаад болохгүй байна
Хариулах