М.Нарантуяа-Нара: Троллуудын үгээр дэгийн хороог хуралдуулах гэж байна гэдэг бол эмгэнэл

Zuv.mn
2026/04/07

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйгүй үйлдэл гаргасан асуудлыг авч хэлэлцэж байна. Хурлын өмнө манай сэтгүүлч гишүүнээс байр суурийг нь тодруулжээ. 

Тэрбээр "48 иргэний гомдол санал байна лээ. Троллуудын хүсэлтээр Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна. Эдгээр хүмүүс ирнэ байх гэж бодож байна. Энэ хороо зөвхөн миний асуудлыг авч хэлэлцдэг. Троллуудын үгээр дэгийн хороог хуралдуулах гэж байна гэдэг бол эмгэнэл. 

Донгодуулах хуралдаа ирлээ. Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна. Төрийн ордонд байнга архи ууж, тамхи татдаг УИХ-ын эрэгтэй гишүүд зөндөө байна. 

Нүдэнд ил харагдахгүй л бол бузар булайг хүлээн зөвшөөрдөг, юуг ч уучилж тэвчдэг. Харин нүдэнд ил харагдвал үнэн гашуун үгийг ч хүлцэж тэвчдэггүй болж байгаа юм уу. 

Ёс зүйн дэгийн хороо ямар ч шийдвэр гаргасан хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ын гишүүн болсноороо хүн байх эрхээ хасуулна гэсэн үг биш" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.243
    2026/04/07

    Ortoi Ug baina Gehdee uuchlal guisan gedgeer buh zuil haragdah ni todorhoi biz ee

    Хариулах