"УЛААНБААТАР 2026": Э.Номундарь алтан медалийн төлөө шалгарлаа

Zuv.mn
5 цаг 8 минутын өмнө

“Улаанбаатар 2026” боксын насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий хагас шигшээ тулаанууд “Аса арена”-д болж байна. 

Өнөөдөр манай гурван тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдахаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Энх-Амгалангийн Номундарь түрүүлэн дэвжээнд гарч, Казахстаны Айгерим Саттибаеваг хожин алтан медалийн төлөө шалгарлаа.  

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ганзоригийн Далай Казахстаны Сабыржан Аккалыковтой, эрэгтэйчүүдийн 85 кг-ын жинд Доржийн Бариахаан Казахстаны Нурбек Оралбайтай тус, тус мөнгөн медалийн төлөө тулалдана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна