Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс шатахууны нөөц, үнийн өсөлтийн талаар тодрууллаа.
Тэрбээр, "Хангалт тасралтгүй хэвийн үргэлжлэх нь бидний хувьд чухал байна.Өнөөдрийн байдлаар АИ 92-ийн үнэ нэмэгдэхгүй, дизелийн үнэ өсөх магадлалтай байна.
Дизель түлшний үнийг 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр өмнө нь гарсан. Харин өнгөрсөн долоо хоногт 500 төгрөгөөр нэмэх шийдвэр гарсан. Иргэдийн нуруун дээр ачаалал бага очуулах гэдэг үүднээс хэдийгээр олон улсын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч гэсэн тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх, дээр нь үнээ аль болох бага түвшинд байлгах бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна