Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжлээ. Уг асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөрөөс тодрууллаа.
Тэрбээр, "Ерөнхийлөгч хуулийг л санаачилсан. Цаашид УИХ хэлэлцэн шийднэ. УИХ-ын гишүүд маань гишүүний ёс зүйн дүрмийг дагаж мөрдөж байгаа. Төрийн албан хаагчид ёс зүйн сахилгын шийтгэл хүлээгээд ажлаасаа хүртэл халагддаг. Гэтэл УИХ-ын гишүүд зөвхөн цалингийнхаа 20 хувиар торгуулиад өнгөрдөг. Энэ бол дабл стандарт.
УИХ-ын гишүүн гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь шүүхээр шийдэгдсэн байхад эгүүлэн татагдахгүй байна гэдэг нь УИХ-ын тухай хууль нь Үндсэн хуультайгаа зөрчилдөөд байгаагийн илрэл" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна