Тогтвортой хөгжлийн манлайлагч М-Си-Эс Кока-Кола компани олон улсын хүнсний стандартад бүрэн нийцсэн, Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны бүтээгдэхүүн “BONAQUA” усыг худалдаанд нэвтрүүллээ. “Bonaqua” нь Монголын зах зээлд хамгийн урт хугацаанд оршин тогтнож буй хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн ус бөгөөд ийнхүү хэрэглэгчдэдээ байгальд ээлтэй сав баглаа, хариуцлагатай сонголтыг санал болгож буй анхдагч брэнд болж байна.
Энэхүү санаачилга нь зөвхөн Монгол Улсад төдийгүй Кока-Кола компанийн тогтвортой хөгжилд түүчээлсэн олон ажлын нэг хэсэг юм. Дэлхийн Кока-Кола компанийн хэмжээнд Монгол Улс 100% дахин боловсруулсан хуванцар савлагааг нэвтрүүлж буй Азийн 11 дэх улс болж байгаа бөгөөд Япон, БНСУ зэрэг дахин боловсруулалтаар тэргүүлэгч тогтвортой хөгжлийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж буй өндөр хөгжилтэй орнуудын дараа энэхүү шийдлийг нэвтрүүлж буйгаараа онцлог юм.
Хариуцлагатай хэрэглээний шинэ соёл
М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг дотооддоо хэрэгжүүлж буй нь улс орны эдийн засаг болон байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх давуу талтай. Хуванцар савыг ийнхүү хүнсний зориулалттайгаар дахин боловсруулах нь анхдагч түүхий эдээр хуванцар сав үйлдвэрлэснээс хүлэмжийн хийн ялгарлыг 29 хувиар бууруулж буй аж.

Мод нь нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулдгийг бид мэднэ.
Харин та өдөрт 3 ширхэг Bonaqua сонгон хэрэглэснээр нэг модны бүтэн өдрийн “ажил”-тай дүйцэхүйц нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой.
Тиймээс 100% дахин боловсруулсан савлагаатай Bonaqua хэрэглэх нь эх дэлхийгээ хайрлах бодитой алхам болох юм.
Хуванцар сав хэрхэн дахин "төрдөг" вэ?
Ус, ундааны хуванцар савны анхдагч түүхий эд нь нефть байдаг бол дахин боловсруулсан савлагааны түүхий эд нь та бидний хэрэглэсэн ус, ундааны PET-1 шошготой сав байдаг. Тиймээс хуванцар савлагаатай ус, ундааг хэрэглэсэн газартаа зориулалтын саванд ангилж цуглуулах нь хариуцлагатай хэрэглээний эхний алхам юм. Таны ингэж цуглуулсан хуванцрыг “Ти Эм Эл” үйлдвэрийн цуглуулалтын компани өөрийн машинаар тээвэрлэж, дахин боловсруулах үйлдвэртээ нийлүүлдэг. “Ти Эм Эл” үйлдвэр нь 2021 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсад үүссэн ус, ундааны бүх хуванцрыг дахин боловсруулах хүчин чадалтай, дэлхийн стандартад нийцсэн Монгол улсад буй хүнсний зориулалттай хуванцар дахин боловсруулах цор ганц үйлдвэр юм. Энд АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар, Европын Холбооны Хүнсний аюулгүй байдлын газрын стандартыг хангасан тоног төхөөрөмжөөр хуванцрыг дараах шат дамжлагын дагуу дахин боловсруулснаар, таны гарт дахин боловсруулсан савлагаатай Bonaqua очиж буй юм.
BONAQUA ДАХИН ТӨРӨХ ЯВЦ
Хуванцар сав хэрхэн дахин “төрдөг” вэ?
Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай Bonaqua брэндийг сонгож, өдөр тутмын амьдралдаа байгальд хайртай хэрэглээг хэвшүүлэхийг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна