Г.Хосбаяр: Ардчилсан нам шинэ залуусаар хүрээгээ тэлнэ

Х.Есү
Өчигдөр 16 цаг 05 минут

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Хосбаяртай хэсэг хором ярилцлаа. 

Тэрбээр, "АН-ын үндэсний бодлогын хороо шинээр эмхлэгдэн зохион байгуулагдсан. Шинээр сонгогдсон үндэсний бодлогын хорооны гишүүдийн 70 гаруй хувь нь шинээр сонгогдож байгаа. 

Ардчилсан нам шинэ залуусаар хүрээгээ тэлж, шинэ тэмүүлэлтэйгээр ажиллах болно. Бид нээлттэй, цэгцтэй нам болохоор ажиллаж байна. АН одоо хүчтэй сөрөг хүчин хэвээр байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.126
    20 цагийн өмнө

    За мэдэхгүй энэ нам уруудсаар байна хуучин партизанууд нь хог дээр гарчихсан

    Хариулах