А.Үйлстөгөлдөр: Энэ хууль та бүхнийг намнахгүй, хамгаална

Х.Есү
3 цаг 29 минутын өмнө

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөрөөс Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” тухай хуулийн талаар тодрууллаа.

Тэрбээр, “Ерөнхийлөгчийн санаачилсан хууль маань төрийг төр шиг, их хурлыг их хурал шиг, УИХ-ын гишүүнийг УИХ-ын гишүүн шиг байгаасай л гэдэг үүднээс хариуцлагажуулах, эзэнжүүлэх, шат дамжлагатах тогтолцоотой байх гэдэг зүйлүүдийг л эрэлхийлж байгаа шүү дээ.

Хамгийн гол нь энэ асуудлыг Ерөнхийлөгч өөрөө санаачлаад ажлын хэсэг гаргаад гишүүдэд тулгаж байгаа юм биш. Зөвхөн хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Үүнийг хэлэлцэнэ гэж үзэх юм бол өөрсдөө ёс зүй гэж юу болохыг тогтоох ёстой.

Зарим УИХ-ын гишүүд битгий ай. Энэ хууль та бүхнийг намнахгүй, хамгаална. Хэн нэгнийг хэлмэгдүүлэх гээд байгаа юм биш, хэлэлцүүлэх гээд байгаа юм. Хууль санаачилсаны төлөө ЕТГ-руу битгий дайр. Бүх зүйлийг зогсоох, буруу тийшээ хазайлгаж болохгүй. Үүнийг ашиглаж хэт улстөржүүлж болохгүй. 

Бид бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    19 минутын өмнө

    ZUV ZALUU YUM SHIG BNA LEE. MUU HUDALCH GULUG OYUERDENIIG GOYO HELSEN SHUU

    Хариулах