Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шүүмжилж, эсрэг байр суурь хэд хэдэн удаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор У.Хүрэлсүхийн дүү УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд явж ороод, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр эсрэг байр суурьтай байгаад нь, мөн зарим хэвлэлээр ярьсан зүйлд нь дургүйцлээ илэрхийлж агсам тавьж нүүр рүү нь архи цацжээ.
Тухайн үед байсан гэрчүүд үйл явдлыг үнэн гэдгийг баталсан гэх мэдээлэл байгаа. Улмаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ У.Отгонбаярын энэ үйлдэлтэй холбоотой өргөдлийг Халдашгүй байдлын дэд хороонд хүргүүлсэн байна.
Тэрбээр өргөдөлдөө "Өрөөнд согтуу орж ирээд агсам тавьж, дайрч доромжлон нүүр рүү минь шингэн зүйл цацаж, биед халдахыг завдсан" гэжээ. Харин У.Отгонбаяр энэ талаар тайлбар өгөхдөө “Л.Оюун-Эрдэнэ дэд хороонд хандсан нь үнэн. Эр улс муудахыг алийг тэр гэхэв. Цэцэрлэгийн хүүхэд шиг ингэсэн, тэгсэн гэж яримааргүй" гэв.
Эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо тус асуудлаар удахгүй хуралдана гэлээ. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа энэ үед дүүгийнх нь ёс зүйн асуудал ийнхүү хөндөгдөж эхэлсэн нь анхаарал татаж байна. Энэ асуудлаар бид эргэн мэдээлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.117
Таарсан 2 таар шуудай!! Нэг нь архи цацаж, нөгөө нь цацуулж байхдаа таарсан хоёр!!!
Хариулах178.174.229.45
ZUV SAIN BNA . NAAD MUU HUDALCH HULGAICH PISDUUG SAIN ZODOOD UGUH BSAN YUM . BUZAR BULAIGAA NUUH GEED AMI N GARAH GJ BGAA NOVSH BGAA YUM
Хариулах66.181.186.108
Яасан бэлэн архи вэ, нөгөө ордон дотор архи байдаггүй гээд улаан цээжээрээ хамгаалаад байсан яасан бэ, гэмгүй Өнөрөөг торгоод байсан юү болов ?Бүр улаандаа гарчээ.
Хариулах66.181.160.75
баахан архичингууд цугласан юмдагуудаа