Х.Баасанжаргал: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжих нь буруу

Х.Есү
3 цаг 45 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалаас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль дээр ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа. 

Тэрбээр, "Өчигдөр чуулганы хуралдаанаар санал хураах байсан бүх асуудлууд өнөөдөр болж хойшилсон. Өнөөдөр Ардчилсан намын бүлэг завсарлага аваад, дараагийн долоо хоногийн дөрөв дэх өдөр хүртэл санал хураалтыг хойшлуулах хүсэлт гаргасан. 

УИХ-ын гишүүдийн кноп гэдэг чинь шийдвэр гаргалтын нэг хэлбэр. Энэ нь намын хэсэг бүлэг хүний эрх мэдэл рүү шилжинэ гэсэн үг. УИХ-ын гишүүд бүх ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөдөг. Гэтэл тодорхой бүлэг, улс төрийн нам руу шилжих нь маш аюултай.  Парламентын ардчиллыг дэмждэг улс Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжих нь буруу" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна