Д.Ганбат: МАН-д үүрлэсэн луйварчид Ардчилсан нам дээр үүрээ засаад эхэлсэн

Х.Есү
3 цаг 44 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин, Ж.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ард иргэд маш хүнд байдалтай байна. Өдөр болгон юмны үнэ өсөж байна. Харбины гэрээний асуудлыг маш олон иргэд асууж байна. Өнөөдөр УИХ-ын чуулганаар Харбины гэрээний сонсголыг хийх үү үгүй юу гэдгийг шийднэ. Монголын ард түмэн хэн нь авлига, хулгайтай эвлэрээд байна вэ гэдгийг харна.

2008 онд хувийн хэвшил 600 сая төгрөгөөр энэ бүх төмөр замыг холбоод Монголын ард түмний амьдрал дээшлэх боломж бололцоог байхгүй болгосон. Бид нар авлигачидтайгаа тэмцэж чадахгүй байна. МАН-д үүрлэсэн байсан луйварчид Ардчилсан нам дээр үүрээ засаад эхэлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Харбины гэрээ ил тод байх ёстой. Нууцлалд байх ёсгүй. Энэ гэрээтэй холбогдсон авлига, ашиг сонирхлын зөрчил гарсан бол энэ гэрээг хүчингүй болгох заалтыг оруулаач гэдэг саналыг тавьж байсан. Харбины гэрээний сонсголыг зохион байгуулж, энэ гэрээг яаж сайжруулах вэ гэдэг талаарх бололцоо боломжуудыг нээе гэж бодож байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.70
    10 минутын өмнө

    Todorhoi yum heldeg bai. Hudal yariad poporood teneg maluuduin sanal avaad songogdoj sursan mutant

    Хариулах
  • 182.208.250.170
    2 цагийн өмнө

    Үүр засуулдаг та нарын олиггүйтэй холбоотой. Битгий өарсдийнхөө олхиогүйг бусадад бүү нялзаа. Улс төр гэдэг хэрүүл хийдэг чагванцын ажил биш. Өарөө зайл зөв хүмүүст зай тавьж өгвөл дээрдээ

    Хариулах
    • 202.126.88.126
      44 минутын өмнө

      Ганбат өвгөн ёстой хэрэггүй битончин