Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарыг сонгох асуудлыг хэлэлцэж байгаа юм.
АН-ын дарга О.Цогтгэрэл намын генсект Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн ч олонхи дэмжээгүй учраас АН-ын бүлгийн зөвлөх А.Батпүрэвийг нэр дэвшүүлээд байна.
ҮБХ-ны хурал болон Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр "Нам өөрөө олон нийтийн байгууллага. Олонхийн саналаараа л явна. Намайг огцруулах хууль ёсны хурал болоогүй. Дүрэмтэй, журамтай шүү дээ.
Дотоод сонгуулиар 378 гишүүн сонгогдсон. Үүний 59 хувь нь 39 хүртэл насны залуус бий. ҮБХ-ны хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах журам танилцуулж, намын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бодлогын зөвлөлүүдийн бүтцийг батлах тогтоолын төслийг хэлэлцээд явж байна.
АН илүү цэгцрэх шаардлагатай байгаа. Шинээр сонгогдох генсек дотоод зохион байгуулалт, менежмэнт дээрээ төвлөрч ажиллах хэрэгтэй байгаа.
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр би парламентын дархлааг хамгаалах ёстой. Парламентийн дархлааг сулруулж болохгүй гэсэн байр суурьтай байна. Шаарлагатай бол "од"-той шийдвэр гаргана" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна