Э.Бат-Үүл: Ард түмэн уурандаа дэлбэрэх гэж байгаа. Манай нам тэр “дарь” нь болж өг

Х.Есү
3 цаг 45 минутын өмнө

Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл намын дарга О.Цогтгэрэлд хандан өөрийн сошиал хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, " О.Цогтгэрэл Ардчилсан Намыг тэмцдэг, тулалддаг, ард түмнийхээ уур бухимдалыг “чулуу” болгож чаддаг, МАН-ыг чичрүүлдэг нам болгож чадвал 2028 онд “цөм ялж” чадна. Ард түмнээ талбай руу авч гар, дахин дахин авч гар, уйгагүй авч гар. 

1990 оны хаврыг Монгол орондоо эргүүлж авчир. Ард түмэн уурандаа дэлбэрэх гэж байгаа. Манай нам тэр “дарь” нь болж өг. Жагсаалууд хий, цуглаанууд хий. Монголчууд тэмцэл, эр зоригоо санагалзаж байна. 

Манай нам тэмцэж байхдаа л эв нэгдэлтэй болдог, гар гараасаа хөтлөлцөн тулалдаж чаддаг нам. Зүгээр суувал хоорондоо хэрэлдээд, хагараад, муудалцаад байдаг нам юм шүү. Ардчилсан нам угаасаа тэмцэлд зориулагдсан нам. Ард түмэндээ аугаа их өөрчлөлтийг авчирахад зориулагдсан нам. Үүнийг л О.Цогтгэрэл зүрх сэтгэлээрээ ойлго. МАН-ыг зайлуул!" гэжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.33
    2 цагийн өмнө

    70 настанд даруулга хэрэгтэй гэдэгсэн. Намбатай баймаар юм. Хүүхэд хөгшидгүй улс төржөөд байхаар хэн ажил хийх вэ

    Хариулах
  • 66.181.160.94
    2 цагийн өмнө

    Муу Үүл л гандан бууршгүй тэмцэх юм даа!!!

    Хариулах