АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсний дараа АНУ Ормузын хоолойг хааж, бүх тээврийн хлөг онгоцыг зогсооно гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ ажиллагааг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн байна. Мөн энэ ажилдаа бусад улсуудыг татан оролцоуулна гэсэн ч яг ямар улстай хамтрахаа бичээгүй байна. Тэрбээр Truth Social сүлжээнд энэ мэдэгдлээ байршуулжээ.
Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи үүний өмнө мэдэгдэл хийж, Тегераны тавьсан шаардлагуудыг биелүүлсэн иргэний зориулалттай хөлгүүдийг Ормузын хоолойгоор саадгүй нэвтрүүлнэ гэж мэдэгдээд байсан юм.
Сүүлд авсан мэдээллээр, АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд өнөө өглөөнөөс эхлэн Ираны боомтуудыг бүслэн хааж, уг боомтууд руу орж байгаа болон гарч байгаа бүх хөлөг онгоцыг зогсоож эхэлжээ.
Д.Трамп мөн мэдэгдэлдээ Исламабадад Ираны талтай хийсэн хэлэлцээрийг “Сайн болсон” гэж үнэлээд, цөмийн эрчим хүчнээс бусад ихэнх асуудлаар талууд тохиролцоонд хүрсэн гэж онцолжээ.

Харин Ираныг төлөөлж хэлэлцээрт орсон Гадаад харилцааны яамны төлөөлөгч Исмаиль Багай хэлэлцээр амжилттай болоогүй, талууд гол асуудлуудаар тохиролцоонд хүрээгүйн дээр Исламабадад болсон хэлэлцээр бие, биедээ үл итгэсэн хүйтэн уур амьсгалд болсон гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
GEREE MEREE HIIJ BHAAR SHUUD USTGAH N DEER . TSAG ALDAH N MASH IH HOHIROLTOI SHUUD L NAM TSOHIH HTEI
Хариулах