Ч.Лодойсамбуу: Ерөнхийлөгч парламентийг бүтэн сулруулах маш аюултай хууль өргөн барьсан

Х.Есү
5 цаг 23 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цахим хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжихгүй байгаагаа дахин илэрхийлжээ. 

Тэрбээр, "Л.Оюун-Эрдэнийг л шийтгэхийн тулд Ерөнхийлөгч парламентийг бүтэн сулруулах маш аюултай хууль өргөн барьсан. Түүнийг нь мэдээж тусгаар улсын парламент дэмжихгүй. Үүнд нь олны зарим хэсэг дургүйцнэ. Яг энэ дээр нь Л.Оюун-Эрдэнэ нар “УИХ тар!” гэдэг жагсаал өрдөнө. Ерөнхийлөгч ахынхаа нөлөөг дарах гэж. 

Бүрэн улсын тусгаар тогтнолын баталгаа болсон парламент, иргэдийн өөрсдийнхөө сонголтоор эмхлэн байгуулсан төр улсаар зүгээр л байлдаж тоглож байна шүү дээ. Бид энэ эрхийн балайнуудын мөргөлдүүлж тоглодог тоглоом биш. Сайн ч муу ч сонгуулиар л халах солихоо шийддэг онцгой эрхээ аль аль талыг нь дагаж намирч байгаад алдчихаж болохгүй. Тогтоод бод" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна