Р.Батболд: Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд ёс зүйн зөрчлийг өргөн утгаар оруулж ирвэл байнгын хэрүүл тэмцэл болно

Zuv.mn
2026/04/15

УИХ маргаашийн чуулганы маргаашийн хурлаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.  

Энэ асуудлаар ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Батболдоос тодрууллаа. Тэрбээр “Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дээр ИЗНН-ын шийдвэрийг би дагахгүй. Онц их хурлаар уг нь намайг даргаар сонгосон. 

ИЗНН-ын зөвлөл гэж байхгүй. Би ИЗНН-аас ямар дэмжлэг авч байсныг Б.Батбаатараас өөрөөс нь очоод асуух хэрэгтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэх эсэхийг нь дэмжинэ. 

Ажлын хэсэг байгуулаад явбал хасах, өөрчлөх заалтууд бий. Хэлэлцээд өөрчлөөд явах эрх нь УИХ-д байгаа шүү дээ. Жишээлбэл, ёс зүй гэдгийг их өргөн утгаар оруулж ирвэл мөөн хэрүүл маргаан болно” гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна