М.Нарантуяа-Нара: Энэ хууль Монголын ардчиллыг булшилж байна

Х.Есү
3 цаг 32 минутын өмнө

УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг 56,4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжсэн. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара уг хуулийг хэлэлцэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр хэвлэлд дараах мэдээллийг өглөө.

М.Нарантуяа-Нара: УИХ-ын дарга огцрох болзлоо бүрэн хангасан. УИХ-ынхаа статус, бүрэн бүтэн байдал, дархлааг хамгаалах ёстой хүн нь өнөөдөр энэ хуулийн зөвхөн өөрт ашигтай зйүл заалтыг ярьж ард түмэн болон их хурлыг манипуляци хийж байна.

Энэ үйлдлээрээ УИХ-ын дарга гэгдээд байгаа С.Бямбацогт гэдэг хүн огцрох үндсээ хангаад байна. Үүнийг би цааш нь акц болгон хэрэгжүүлнэ.

Энэ зөвхөн УИХ-ын гишүүдийн асуудлыг журамлах хууль биш шүү. Энэ бол Монголын ардчиллыг булшилж байгаа, цаашлаад ард түмнийг эрхшээлдээ байлгах, төлөөллийн дуу хоолойг боомилж, эрх мэдэлтнүүдийн төлөө кнод дардаг утсан хүүхэлдэйнүүд нь байх үндэс суурийг хангаж байгаа юм.

Би хувь хүнийхээ зүгээс хэзээ ч улс төрөөр амьдарч үзээгүй. Би төрд ороод л төрийн цалингаар амьдарч үзэж байна. Тэр нь ч надад хүрэлцэхгүй байгаа. Би буугаад өөрийн ажлаа хийгээд явах юм бол энд байгаа хүмүүсээс дээр амьдарч чадна. Харин гагцхүү эндээс би буулаа гэхэд ард түмний мэдэх эрх, дуу хоолой боомилогдох болно. Надад итгэж намайг яван чангараад ард түмнийхээ дуу хоолой болоосой гэсэн иргэдийнхээ итгэл сэлтгэлд л хорогдож би энд байгаа.

Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш их хуралд ажлаа тайлагнаагүй. УИХ-д ажлаа тайлагнах нь Ерөнхийлөгчийн үүрэг.

УИХ дээр албаны ёс зүйн асуудлыг ярих байж, яагаад хувь хүний гэртээ гаргасан ёс зүйн асуудлыг шүүж хэлэлцээд байгаа юм бэ. Энэ бол цаашлаад эрх мэдэлтгүүдийн хулгай, бузар, луйврыг шүүмжилсэн УИХ-ын гишүүдийг ёс зүйгээр нь боомилж зайлуулдаг, харин улс эх орны эсрэг, эрх мэдэлтнүүдийн төлөө гар хөл болдог кнопчидоо хамгаалах хууль болно" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна