Н.Учрал: Багш нарын цалингийн ойлгомжгүй асуудлыг шийдэхийг салбарын сайдад үүрэг болголоо

Х.Есү
3 цаг 20 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр багш, ажилтнуудаа цалингийн асуудлаас чөлөөлөхөөр зарим сургууль дээр очиж ажилласан. Энэ үеэрээ багш нарын цалингийн ойлгомжгүй асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэхийг салбарын сайдад үүрэг болголоо. 

Тэрбээр, "Багш нарын цалинг нэмнэ гэж УИХ-аас 600 гаруй тэрбум төгрөг нэмж баталсан. Гэвч бодит амьдрал дээр багш нарын цалин “нэмэгдсэн” гэхээсээ “хуваагдсан” байна.

Багш нар өндөр гэхээс илүү ойлгомжтой цалинтай болмоор байгаагаа хэлж байна. Хувьсах зардал, ойлгомжгүй байдал бий болгосон Засгийн газрын 225, 53-р тогтоолыг цуцалж өгөхийг хүсэж байна.

Ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайдад үүрэг болголоо. Багшаа дэмжиж байж боловсролтой нийгмийг бүтээнэ.

Багш нарынхаа цалин, нийгмийн баталгаа, тулгамдсан асуудлыг шийдэж байж боловсролын салбар хөгжинө.

Монголын боловсрол, эрүүл мэндийнхэн хоёр цалинтай болчхоод байна.Эмч нарын цалингийн асуудал шийдэгдсэн бол багш нар ойлгомжтой цалинтай болмоор байгаагаа хэлж байна.

Боловсролын салбарын хувьсах зардал, ойлгомжгүй байдал бий болгосон Засгийн газрын 225, 53-р тогтоолыг цуцлахыг салбарын сайдад үүрэг болголоо" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна