Тэтгэвэр нь багассан ахмадуудын гомдлыг хэлэлцэнэ

Zuv.mn
3 цаг 39 минутын өмнө

Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтоосон. Гэтэл шинэчилэн тогтоосны дараа зарим ахмадуудын тэтгэврийн хэмжээ багассан явдал гарчээ. Тэдгээр ахмадуудын төлөөлөл  гомдлоо УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргасан бөгөөд байнгын хороо уг асуудлаар ирүүлсэн өргөдлийг судлан, санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан байдаг. Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Их засаг” танхимд болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна