BTS хамтлагийн “Загалмайлсан эцэг” шоронд орж магадгүй байна

Zuv.mn
3 цаг 26 минутын өмнө

БНСУ-ын топ энтертэйнмент компанийг үүсгэн байгуулагч, K-pop-ын магнат, BTS хамтлагийг гаргаж ирсэн Бан Си Хюк хөрөнгө оруулагчдыг залилсан хэргээр шоронгийн хаалга татаж магадгүй байна.

Тэрбээр 2019 онд буюу Hybe компаниа олон нийтийнх болгохынхоо өмнө хөрөнгө оруулагчдаас 200 тэрбум вон /136 сая ам.доллар/ залилсан гэж буруутгагдаж байгаа юм.

Тодруулбал, компаниа олон нийтийн хувьцаат компани болгохгүй гэж амлан хөрөнгө оруулагчдаас дээрх хэмжээний хөрөнгө оруулалтыг татсан ч дараа жилийнх нь аравдугаар сард  Kospi бирж дээр гарч, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болон дахин их хэмжээний хөрөнгө босгосон аж.

Энэ хэрэг нь тухайн үедээ л хуулийнхны хараанд өртөж, шалгагдаж эхэлсэн ч одоо болтол хариуцлага ногдуулаагүй. Энэ удаад ч гэсэн BTS хамтлаг дэлхий тойрон аялж тоглох болсонтой холбоотойгоор сөхөгдөж байна гэж энэ талаар мэдээлсэн хэвлэлүүд онцолсон байна.

Хамтлагийг дэлхийн 34 хотод хүргэх аялан тоглолтоос 1 тэрбум гаруй ам.долларын орлого олох төлөвтэй байгааг гэж шоу бизнесийн шинжээчид таамаглаж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна