Р.Дагва: Х.Нямбаатар дарга их гүргэр юм. Үүнийхээ ч үр дүнд иргэдийнхээ төлөө олон ажил хийсэн

Х.Есү
3 цаг 25 минутын өмнө

Нийслэлийн МАН-ын хурал Тусгаар тогтголын ордонд үргэлжилж байна. Бид НИТХ-ын дарга асан Р.Дагватай хэсэг хором ярилцлаа.

Тэрбээр, “Х.Нямбаатар дарга ажлаа авснаас хойш 70 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн. Энэ бүхэн бол дандаа Нийслэлийн иргэдийн эрх ашгийн хангах чиглэлд хэрэгжиж байгаа хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан байхгүй юу.

Өнгөрсөн 30 жилийн гунигт нийслэлийг Х.Нямбаатар өөрчилсөн. Зүтгэлтэй, сэтгэлтэй нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа хүн. Төсөл өөрөө эдийн засгийн өгөөжтэй бол үүнийгээ үргэлжлүүлж хийх л хэрэгтэй. Төсөв гээч зүйлийг шүтэж амьдарсан өнгөрсөн 30 жилийн гунигт түүх бидэнд байсан. Энэ амьдралаасаа салах ёстой. Хотын дарга болсон залуу харин энэ тал дээр сайн ажиллаж байгаа.

Хотын ажилд угаасаа олон нийтийн хэл ам байдаг. ТҮК-ийн ажилчид, автобусны жолооч нар 1000 долларын цалинтай болсон шүү дээ. Өмнө хэзээ хаана, ямар хотын даргын үед ийм зүйл болж байсан юм. Аливаа зүйлийг эргэцүүлж бодох хэрэгтэй.

Х.Нямбаатар дарга их гүргэр юм. Өөрөө энд тэнд очоод хүмүүстэй хэрэлдээд үзээд л яваад байх юм. Хот нийтийн ажил бол нэлээн цэгцэрсэн. Газар олголт бол цөөрсөн. Энэ мэт олон ажлууд хийсэн байна лээ” гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.233
    2 цагийн өмнө

    Дандаа ард иргэдийн халаас ухна .. дэлгүүрт орход эхнний 10 минут үнэгүй ч гэх шиг ..

    Хариулах